Диск (Volume)
Диск цэсний үйлдлүүд
Виртуал диск үүсгэх
- Volume буюу виртуал дискийг үүсгэхдээ Виртуал сервер цэсээс Диск цэсийг сонгож орно.
- Үүсгэх товчийг дарах үед дараах цонх нээгдэнэ.
- Мэдээллийг бөглөх
- Нэр хэсэгт виртуал диск-н нэрийг бичнэ.
- Төрөл хэсэгт виртуал диск-н төрлийн сонгоно.
- Диск хаанаас үүсгэх хэсэгт виртуал диск үүсгэх эх үүсгэвэрийг сонгоно. Үүнд:
- Шинээр үүсгэх - хоосон диск үүсгэх
- Үйлдлийн систем - үйлдлийн системтэй диск үүсгэх
- Snapshot - snaphshot нөөцлөлтөөс диск үүсгэх
- Backup - backup нөөцлөлтөөс диск үүсгэх
- Диск - ашиглах боломжтой дискээс диск үүсгэх
- Хэмжээ хэсэгт виртуал диск-н багтаамжийг сонгох ба хамгийн багадаа 15GB байна.
- Дэлгэрэнгүй хэсэгт виртуал диск-н тайлбарыг бичих боломжтой.
- Дараах хэсгүүдийг бөглөөд Үүсгэх товчийг дарснаар виртуал диск үүсгэх процесс эхлэнэ.
- Хэсэг хугацааны дараа виртуал диск амжилттай үүснэ.
Анхааруулга
Хэрэглэгч бүр системээс зөвшөөрөгдсөн Дискийн дээд хэмжээ гэж байдаг тул их хэмжээтэй диск үүсгэх боломжгүй.
Виртуал дискний багтаамж нэмэх
Анхааруулга
Хэрвээ тухайн виртуал диск ямар нэг серверт харьяалагдаж байвал багтаамж нэмэхийн тулд та тухайн серверийг унтраасан байх шаардлагатай.
- Виртуал дискээ сонгоно.
- Өргөтгөх товчийг дарахад дараах цонх нээгдэнэ. Виртуал дискийн одоогийн хэмжээ харагдах ба тухайн хэмжээг багасгах боломжгүй, зөвхөн ихэсгэх л боломжтой. Шинэ хэмжээ хэсэгт шинэ хэмжээг оруулан Өргөтгөх товчийг дарна.
Өргөтгөх товчийг дарсны дараа багтаамжийг ихэсгэх процесс эхэлнэ.
Багтаамж ихэсгэх процесс дуусмагц виртуал дискийн багтаамж амжилттай ихэссэн байх болно.
- Виртуал дискийн хэмжээ ихэссэн хэдий ч үйлдлийн систем дээр оруулж ирэхэд серверийг унтрааж асаах болон Диск удирдах нэмэлт үйлдлүүд хийх шаардлагатай. Үйлдлийн систем тус бүр дээр өөр өөр заавраар хийгддэгийг анхаарна уу.
Виртуал дискийг устгах
- Виртуал дискийг устгахдаа эхлээд устгах гэж буй дискийн Үйлдэл баганад буй улаан товчийг дарах эсвэл дискээ сонгоод Диск устгах товчийг дарна.
- Улаан товчийг дарсны дараа дараах цонх нээгдэх ба баталгаажуулах үйлдэл хийж Delete товчийг дарна.
- Хэсэг хугацааны дараа виртуал диск устсан байх болно.
Виртуал дискийн хуулбарыг хадгалах (Snapshot)
- Виртуал сервер цэсний Диск цэсрүү орно.
- Хуулбар хийх дискийг сонгож Хуулбар товчийг дарна. Ингэснээр шинэ диалог цонх гарч ирнэ.
- Нэр талбар дээр тухайн Хуулбарын нэрийг бичээд Хуулбар товчийг дарах.